Америкийн жүжигчин Арнольд Шварценеггер алдарт "Терминатор" киноны тавдугаар ангид тоглох болсон тухайгаа “The Sun” сониноос зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдэгджээ. “Шинэ киноны зохиолыг бичиж байгаа. Кино зохиол энэ ондоо бэлэн болж, удахгүй зураг авалт эхлэх болно” хэмээн Шварценеггер ярьжээ.
Кино зохиолчид бүтэн жил хагасын туршид “Терминатор”-ын тавдугаар ангийн зохиолыг “нухаад, нухаад” бараагүй гэнэ. “Чухам юун дээр алдаад байсныг хэлсэн. Одоо тэд зөв голдрилоор урагшилж байгаа” хэмээн Шварценеггер хэлсэн байна.
Кино урлагийн салбарт хувьсал хийсэн гэгдэх “Аватар” кинонд продюсерээр ажиллаж байсан Лаэта Калогридис болон “Дракула” киноны зохиолч Патрик Льюссье нар кино зохиолыг бичиж байгаа гэнэ.
Шинэ "Терминатор”-ыг бүтээх эрхийг Усама бин Ладеныг устгасан тухай киноны продюссер Меган Эллисон авчээ. Мөн Шварценеггер Каноны тухай шинэ кинонд оролцож байгаа болон “Ихрүүд”, “Триплекс” зэргийнхээ үргэлжлэлд тоглоно хэмээн ярьжээ.
Ш.МЯГМАР