Өсвөрийн зохион бүтээгчид өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Өсвөрийн зохион бүтээгчид өрсөлдлөө

Өсвөрийн зохион бүтээгчид өрсөлдлөө
Өсвөрийн зохион бүтээгчдийн “Робокон” тэмцээн өнгөрсөн бямба гаригт Хэнтий аймагт боллоо. Тэмцээнд 16 баг оролцож, шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээний дүн гарахад, нэгдүгээр байрт Улаанбаатар хотын 13-р сургуулийн, С.Довдонпүрэв дасгалжуулагчтай нэгдүгээр баг тэргүүн байр эзэлж, удаах байрт С.Батсуурь дасгалжуулагчтай Улаанбаатар хотын 13-р сургуулийн хоёрдугаар байр шалгарчээ. Харин гуравдугаар байрын эзнээр Хэнтий аймгийн IV сургуулийн, н.Гансүх дасгалжуулагчтай гуравдугаар багийн өсвөрийн зохион бүтээгчид шалгарсан байна.
Тэмцээний үеэр шалгаруулсан шилдэг роботоор Хэнтий аймгийн “Хан хэнтий” цогцолбор сургуулийн хүүхдүүдийн зохион бүтээсэн роботыг тодруулжээ. Энэ удаагийн тэмцээнийг МУБИС, нийслэлийн Боловсролын газар, Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, МҮОНРТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.
Тэмцээн агуулга, зорилго:
Багууд  хоёр роботтой байх ба ”БААТАР”  робот нь тоглолтын талбайд хамгийн өндөр хэрэмийг барьж  дуусхад “ХААН” робот хэрэмийнхээ оройд гарснаар тоглолт өндөрлөнө. Эхлээд ”БААТАР”  робот гараанаас гарч, 200x200x200 хэмжээтэй есөн ширхэг модон материал шоог/нэг бүрийн жин 800г ихгүй /зөөж аль болох өндөр хэрэмийг байгуулж дуусаад “ХААН” роботыг хэрмийн оройд гарах нөхцлийг бүрдүүлж, бэлэн болсноо  дуут дохио эсвэл улаан туг өргөж, мэдэгдээд эргэж барианд ирж байрласан байна. “ХААН” робот гараанаас гарч, хэрмийн оройд гараад дуу хөгжим дуугаргаж, бүжиглэснээр тоглолт өндөрлөнө. “Баатар” робот дохио өгөөгүй байхад “Хаан” робот тоглолт эхэлсэн тохиолдолд тооцохгүй.
Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж