Тэргүүн Шадар сайд Солонгосын эмч нарыг хүлээн авч уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Тэргүүн Шадар сайд Солонгосын эмч нарыг хүлээн авч уулзжээ

Тэргүүн шадар сайд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын “Рафаэл” эмнэлгийн эмч нарыг хүлээн авч уулзлаа. Тус эмч нар 2007 оноос Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллаж  байгаа бөгөөд улмаар тус нэгдэл харъяа амболаторитаа ажиллах санал тавьсны дагуу нийслэлийн захын гэр хороолол болох Яармагийн амболаторит үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байгаа юм байна. Одоогоор хүүхэд, дотор, эмэгтэйчүүдийн чиглэлээр эмчилгээ хийж бусад томоохон эмнэлэг, нэгдлүүдийн эмч нарыг зааж сургах, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Тэрээр Монгол оронд эмчилгээ үйлчилгээ явуулахад хил гаалиар эм болон эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх, эмч нарын манай улсад эмчлэх, оршин суух зөвшөөрөл олгох зэрэгт нэлээн хүндрэлүүд гардаг тухай хэлж байлаа.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг уулзалтын явцад манай орны эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж монголын эмч мэргэжилтнүүдэд мэдлэг туршлагаасаа харамгүй зориулж, дэмжиж тусалж байгаад талархал илэрхийлээд тэдний саналыг холбогдох байгууллагад уламжилж судлахаа илэрхийлжээ.
Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж