Махны үнэ 24-32 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Махны үнэ 24-32 хувиар өсчээ

Хоёрдугаар сарын 24-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг нэгдүгээр  дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 19.0 хувь, өмнөх долоо хоногийнхоос 7.4 хувиар өссөн байна. Хонины махны үнэ нэгдүгээр сарын дундаж үнээс 24.2-32.7 хувь, үхрийн махны үнэ 26.7-32.7 хувь, ямааны махны үнэ 25.5 хувь, адууны махны үнэ 27.0 хувиар өсчээ. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 12.1-15.9 хувь, үхрийн махны үнэ 6.1-7.5 хувь, ямааны махын үнэ 6.3 хувь, адууны махны үнэ 25.2 хувиар өссөн байна. Хоёрдугаар сарын 24-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3567 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4206 төгрөг, ямааны мах – 2267 төгрөг, адууны мах – 3020 төгрөг, хонины цул мах – 3750 төгрөг, үхрийн цул мах – 4513 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикаас мэдээлжээ.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж