Свердловскийн амбан захирагч айлчилна | News.MN

Свердловскийн амбан захирагч айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Свердловскийн амбан захирагч айлчилна

Тэргүүн шадар сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягийн урилгаар ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч А.С.Мишарин өнөөдрөөс эхлэн манай оронд айлчлах гэж байна. Свердловск муж нь ОХУ-даа уул уурхайн салбараар тэргүүлэгч муж бөгөөд энэ чиглэлээр манай олон боловсон хүчнийг бэлтгэж байсан туршлагатай гэдгийг монголчууд сайн мэднэ.
Амбан захирагчийг тус мужийн ХАА-н сайд, Гадаад Эдийн Засаг, Олон Улсын Харилцааны сайд, Мужийн Засгийн газрын орлогч бөгөөд Шинжлэх Ухаан Үйлдвэрийн сайд, Уралын Их сургуулийн захирал зэрэг албаны хүмүүс дагалдахаас гадна 50 гаран бизнесийн төлөөлөгчид ирэх юм байна.
Ноён А.С.Мишарин айлчлалынхаа хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэд даргатай уулзаж, Тэргүүн шадар сайд болон зарим яамдын сайд нартай ажил хэргийн уулзалт хийх юм. Мөн тус мужийн бинесийн төлөөлөгчид МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудтай бизнес уулзалтуудыг зохион байгуулна.
Монгол улс, ОХУ-ын харилцаа хамтын ажиллагааны төдийгүй бүс нутгийн харилцааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлалын ач холбогдол орших юм.
Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2010-05-24 202.70.36.46

оросууд Эрдэнэтийн гадаадад эзэмшдэг 10-ийг авахын тулд ирж байгаа
монголчууд бие биенээсээ өрсөлдөөд төмөр замаас төрсөн тэрбумтан луу хуушуурах нь ээ

Avatar

дамбий 2010-05-24 202.170.85.15

Орос хэлгүй хорчин яаж ойлголцдог байнаа

Avatar

Tuya 2010-05-24 202.179.8.154

Tuya zamaa zassanii daraa uri l daa Tegehgui bol boglorol deer nemeed nermees bolood baih yum

Avatar

Зочин 2010-05-24 180.235.171.240

gar hatgamal chingiss khaanii khurug zarakh buyu borluulj chadh huntei hamtran ajillana bilgun_t88yahoocom oor holboo barina uu

Avatar

www.Freecall.mn 2010-05-24 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж