Свердловскийн амбан захирагч айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Свердловскийн амбан захирагч айлчилна

Тэргүүн шадар сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягийн урилгаар ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч А.С.Мишарин өнөөдрөөс эхлэн манай оронд айлчлах гэж байна. Свердловск муж нь ОХУ-даа уул уурхайн салбараар тэргүүлэгч муж бөгөөд энэ чиглэлээр манай олон боловсон хүчнийг бэлтгэж байсан туршлагатай гэдгийг монголчууд сайн мэднэ.
Амбан захирагчийг тус мужийн ХАА-н сайд, Гадаад Эдийн Засаг, Олон Улсын Харилцааны сайд, Мужийн Засгийн газрын орлогч бөгөөд Шинжлэх Ухаан Үйлдвэрийн сайд, Уралын Их сургуулийн захирал зэрэг албаны хүмүүс дагалдахаас гадна 50 гаран бизнесийн төлөөлөгчид ирэх юм байна.
Ноён А.С.Мишарин айлчлалынхаа хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэд даргатай уулзаж, Тэргүүн шадар сайд болон зарим яамдын сайд нартай ажил хэргийн уулзалт хийх юм. Мөн тус мужийн бинесийн төлөөлөгчид МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудтай бизнес уулзалтуудыг зохион байгуулна.
Монгол улс, ОХУ-ын харилцаа хамтын ажиллагааны төдийгүй бүс нутгийн харилцааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлалын ач холбогдол орших юм.
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж