Тайландын кино Каннд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Тайландын кино Каннд тэргүүллээ

Дэлхийн кино урлагийн энэ хаврын томоохон үйл явдал болох Каннын кино наадам 12 хоног үргэлжлэн өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
Кино шүүмжлэгчид мэргэжилтнүүдинй урьдчилан гаргасан таамаг талаар өнгөрч, “битүү морь” гэж хэлж болох Тайландын найруулагч Apichatpong Weerasethakul Каннын кино наадмын дээд шагнал “Алтан далдуу мод”-ны эзэн болж, жинхэнэ шуугиан дэгдээлээ.
Дээд шагналыг хүртэх хамгийн магадлал өндөртэй гэж нэрлэгдээд байсан Британийн найруулагч Mike Leigh ийнхүү гар хоосон буцлаа.
Тайландын найруулагчийн бүтээл "Uncle Boonmee Who Can Recall His Past Lives" киног шүүгчдийн тэргүүн Tim Burton “Үнэхээр гайхалтай мөрөөдөл, хүсэл тэмүүлэл шингээсэн бүтээл” хэмээн дүгнэжээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр шагналын эзэн Apichatpong Weerasethakul “Тайланд улсад хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, гал халуун эрмэлзлэл. Бид олон жилийн турш үзэл суртлын зөрчилдөөн дунд хамаг хүч тамираа барж байна. Одоо үүнийг зогсоож, хүн бүрийн өөрийн хамгийн сайхан мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй байна. Тэгсэн цагт улс орон ч аяндаа эв нэгдэлтэй сайхан болох болно” хэмээн ярьсан байна. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж