Швейцарийн Давос цанын хотхонд мягмар гаригийн орой эхэлсэн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Давост очоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш улс дахь төрийн айлчлалаа дуусгаад Швейцарийг зорьсон бөгөөд түүнтэй хамт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон бизнесийн төлөөлөгчид дагалдан яваа юм. Мөн Уул уурхайн сайд Б.Ганхуяг Монголоос өнөөдөр Давост очоод байна.
Дэлхийн эдийн засгийн чуулганы эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Коста Рикагийн ерөнхийлөгч Лаура Чинчиллатай уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр "Эдийн засаг нь хурдацтай өсөхийн сацуу ардчилалыг эрхэм хүндэтгэлтэйгээр хөгжүүлж байгаа нь тус улсын давуу тал болох"-ыг онцлоод хоёр улсын хооронд өвөрмөц харилцаа байдгийг дурьдлаа. Тэрбээр мөн арав гаруй жилийн өмнө Коста Рикад очиж байснаа дурсч, Монгол Улс бусад улс оронтой Ардчиллын боловсролын хуримтлуулсан туршлагаа хуваалцах ойр дотно ард түмэн хэмээгээд хатагтай Лаура Чинчиллаг ирэх дөрөвдүгээр сард монголд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн хуралд урилаа. Харин хатагтай Чинчилла Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монголын ард түмэнд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн мэнд уламжлав. Тэд хоёр орны нийгэм, улс төр, түүх, соёлын чиглэлээр халуун яриа өрнүүлж, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар санал солилцлоо гэж Давост ажиллаж буй манай тусгай сурвалжлагч мэдээллээ.
Ерөнхийлөгч мөн дөнгөж сая Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтаас бүтээж буй Хямралын эсрэг баримтат кинонд хориод минутын ярилцлага өгсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч Клаус Швабын урилгаар гурав дахь удаагаа энэхүү чуулганд оролцож байгаа нь энэ юм.
Ерөнхийлөгч хөтөлбөрийн дагуу "ОХУ-ын Хөгжлийн чиг хандлага" салбар хуралдаанд оролцлоо. Хуралдаанд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев илтгэл тавьжээ. Одоо орон нутгийн цагаар 16.00 цагаас Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шбавтай уулзах бол дараа нь Европын сэргээн босголт банкны төлөөлөгчидтэй уулзалт хийх ажээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад энэ удаа дэлхийн 100 гаруй орны 1400 байгууллагын 2500 гаруй улс төр, бизнес, нийгэм, шинжлэх ухааны салбарын төлөөлөгч оролцохоор хуран цуглаад байгаа гэнэ. Чуулга уулзалтын зохион байгуулагчдын мэдэгдсэнээр чуулганд ирсэн төлөөлөгчдийн дунд 1600 гаруй бизнесмен, Засгийн газрын 45 тэргүүн байгаа аж.
Зургаан өдрийн турш үргэлжлэх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 250 гаруй уулзалт, семинар зохиогдох юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн очсон 2500 төлөөлөгчид дэлхийн эдийн засгийн хүчирхэг хүрдийг хэрхэн зөв залах, бизнесийн загваруудыг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх гэнэ.
“Гамшгийн эсрэг хамтдаа” хэмээх уриан дор явуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө ерөнхий зохион байгуулагч Клаус Шваб энэ чуулга уулзалтаас ихээхэн үр дүн хүлээж буй хэмээн мэдэгдсэн байна.
“Гамшгийн эсрэг хамтдаа” хэмээх уриа ч мөн дэлхийн удирдагч нараас энэ удаагийн чуулга уулзалт ихээхэн шалтгаалахын баталгаа хэмээн тэрбээр ярьжээ. Давосын чуулга уулзалтын эхний өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев тусгай илтгэлээ тавьж, хар тивийн улс орны удирдагчид болох ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Якоб Зума, Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Гудлак, НҮБ-ын дээд комиссар Луиза Арбур нар Африкийн тулгамдсан асуудлаар мэтгэлцэх бол Италийн Ерөнхий сайд Давамгайллын эсрэг илтгэл тавьж, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Гамшгийн эсрэг хамтдаа” сэдвээр илтгэх ажээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулганы үеэрх хэд хэдэн дэд чуулганд оролцож, үг хэлэх юм байна.
Ñ Ð¾Ð²Ð´ 2013-01-23 203.91.117.4
еÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³ÑÑÑй ÑÐ¼Ð°Ñ Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ñ Ð°Ð¼Ñ ÑвÑан Ð²Ñ Ð½ÑÑ Ð°Ð»Ð±Ð°Ð½ ÑÑÑаал нÑ,,,,,,,,,, мÑдÑÑ Ñ Ò¯Ð½ байвал Ñ ÑлÑÑд өгөөÑ
elbegee -danjaad 2013-01-23 61.148.18.50
elbegee muu hinjaany danjaadyn shees toniloo. Ter hujaa ruugaa alhaad march. Mongold bitgii ireerei. Hujadaa yasaa taviarai luuhaan, aa.
зочин 2013-01-23 122.201.18.132
Эсгий хийх газар нохой хэрэггүй.Хав нохой тэр тусмаа.
President 2013-01-23 122.201.28.4
odoo gerte iree. Tsaad uul baatar ug avakhgui baina shuu
B.Gandush 2013-01-23 103.10.20.18
Eronhiilogchdoo amjilt husie
ROCK DaDa 2013-01-23 95.58.28.24
üðýðù ôïï ÃÂþûÃÂÃÂøô ñðùôðó. ÃÂðýðù õÃÂéýàøùûéóÃÂøùý ðùûÃÂûðû ÃÂþûÃÂÃÂøô ÃÂÃÂÃÂóðð üþýóþû øÃÂóÃÂôÃÂô øàôÃÂüöûÃÂó ñþûö ñðùýð. Ã÷ÃÂýÃÂÃÂù, õÃÂéýàøùûéóÃÂÃÂÃÂù üþýóþû ÃÂûÃÂÃÂý øÃÂóÃÂô óÃÂÃÂô üðýðù ñþÃÂàñøô ýðÃÂÃÂó øààïýôÃÂûö ñðùýð. ÃÂÃÂóÃÂôôÃÂàôÃÂü ÃÂÃÂÃÂÃÂðù ñðùóðð ÃÂÃÂû ðàøý ðùûÃÂøûö øÃÂÃÂÃÂÃÂÃÂù óÃÂö àïÃÂÃÂö ñðùýð. ãÃÂû÷ðûÃÂðô üðàþûþý ýÃÂÃÂÃÂÃÂù àïüïïàÃÂÃÂóûðÃÂàõÃÂéýàøùûéóÃÂøùý ðùûÃÂûðû üðàðüöøûÃÂÃÂðù ÃÂòðóôðö üþýóþû ÃÂûÃÂÃÂý ýÃÂààïýô éÃÂéö ñðùýð.
USA-aas 2013-01-23 65.28.43.7
MCS bol Hong – Kong-iin HYATAD CO gedgiig Mongold meddeggui humuus olon bololtoi! Niitlelch.mn (baabar.mn) PC-t block hiigeed baih yum, arai bankruptcy bolson yum bish biz?!
holoos 2013-01-23 68.151.12.218
za nuuree bas l gariin algaar tagluulah ni dee
2013-01-23 182.160.56.209
Zaa odoo hun amitan icheegeed blgui hurdan haridaa
Switzerland-d bdag hun 2013-01-23 194.68.2.131
Davos gedeg chin jijken ,barag tosgon shahuu gazar bdag yum. Yur n bol tsaniin baaz, lifteeree l aldartai daa. Jildee l neg WEF gej event boldgoos uur neeh gaihaad bh yumgui gazar
2013-01-23 203.91.117.4
Амжилт
2013-01-23 124.158.90.25
yamar saihan yum Швейцарийн Давос gedegt ni neg ochij yzeh yumsan
2013-01-23 203.194.115.131
Neg jijigxeen tosgon baidiin.
зоÑин 2013-01-23 202.126.91.47
манай дүү ÐолÑÑид байдаг. Ðанай еÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñийн айлÑлал ÐолÑÑид ÑÑÑгаа монгол иÑгÑдÑд Ð¸Ñ Ð´ÑмжлÑг болж байна. ÐзÑнÑÑй, еÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³ÑÑÑй монгол ÑлÑÑн иÑгÑд гÑÑд манай боÑÑ Ð±Ð¸Ð´ наÑÑг Ð¸Ñ Ñ Ò¯Ð½Ð´Ñлж байна. ÐÑгÑддÑÑ Ð´Ñм ÑÑÑÑай байгаа ÑÑл Ð°Ñ Ð¸Ð½ айлÑилж иÑÑÑÑÑй гÑж Ñ Ò¯ÑÑж байна. УÑлзалÑад Ð¼Ð°Ñ Ð¾Ð»Ð¾Ð½ нÑÑÑÑй Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ ÑÑглаÑÑ ÐµÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñийн айлÑлал Ð¼Ð°Ñ Ð°Ð¼Ð¶Ð¸Ð»ÑÑай Ñвагдаж монгол ÑлÑÑн нÑÑ Ñ Ò¯Ð½Ð´ Ó©Ñөж байна.
Ta dotoodin asuudal da iluu anhaaral da 2013-01-23 182.249.156.227
ge