Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /нэгдүгээр сарын 23/ 4,392 тоот арилжаагаар 21 компанийн нийт 15,386,155 төгрөгийн үнийн дүн бүхий 41,200 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 18,211.44 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 27.15 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 55 хэлцэл хийсэн байна. Өнөөдөр арилжаанд оролцсон 21 компаниас “Женко тур бюро” ХК 2,771,370.00 төгрөгийн 30,793 ширхэг, “Оллоо” ХК 891,400.00 төгрөгийн 6,830 ширхэг, “Адуун чулуун” ХК 1,112,000.00 төгрөгийн 695 ширхэг хувьцааг арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР