Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарсан сонин содон яриа, үйлдлүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарсан сонин содон яриа, үйлдлүүд

Италийн хөл бөмбөгчин Марко Матерацци “Зургаан тэнэг үг. Би алдаа гаргав. Бас Зидан ийм маягаар алдаа гаргасан шүү” гэж ярьжээ. “Зидан хэтэрхий биеэ тоогоод байхаар нь доромжилсон юм. Түүний цамцнаас хэдхэн хором зуурч татсан. Тэгээд л тэр уурлаад над руу аймаар биеэ тоосон байдлаар харж байгаад “Чи миний цамцыг авах гээд байна уу, гэхдээ дараа өгнө гэж хэлсэн юм. Үнэндээ би түүнийг доромжилсон хариу үг хэлсэн юм” гэжээ. Францын шигшээ багийн дасгалжуулагч Раймонд Доменеч “Матерацци Зиданд юу гэж хэлснийг би үнэндээ мэдэхгүй. Гэхдээ Матерацци гоолийн цохилт хийснээр хоёр багийн оноог тэнцүүлж, Зиданыг талбайнаас хөөлгөсөн юм” гэсэн байна.
“Германы хэвлэл мэдээллийнхэн бид нарыг биш манай аав ээжийг л доромжлоод байх юм. Бид нарын тухай “spaghetti” эсвэл “ mafia’ гээд л бичээд байх юм. Мэдэхгүй юмаа. Магадгүй эдгээр сэтгүүлчийн авгай хүүхнүүд нь манай италичуудтай жиг ургуулаад байсан юм болов уу” гэж Германы хэвлэл мэдээлэлд гарч байсан шүүмжлэлтэй холбогдуулан италийн довтлогч Хеннардо Гатуссо ярьжээ.
“Шилла зүүн талын төвийн тоглогчоор Гана улсын Асанте Котокод тоглож байсан юм. Урьд өмнө том тэмцээнд оролцож байгаагүй. Тэр Роналдо буюу Роналдиньогийн ямар сайн тоглоод байгааг эсвэл хэний гарын үсэг, цамцыг гуйдаг юм билээ гэж гөлрөөд зогсчих болов уу гэж айсан шүү” гэж  Ратомир Дужкович ярьжээ. Эдгээр яриа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2002, 2006 оны үед гарч байв.  
2002 оны Дэлхийн аваргад түрүүлсэн Роналдо “Дэлхийн аваргад ялна гэдэг бол сексээс илүү сайхан юм гэж бодож байна. Секс гэдэг бол гайхамшигтай зүйл гэдгийг үгүйсгэх гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ Дэлхийн аваргын тэмцээн 4 жилд нэг л удаа болдог шүү” гэж ярьжээ.
2002 онд Дэлхийн аваргын төлөө тоглосон Маркосыг магтаж, алдарт Пеле “Түүхэнд анх удаа Бразилийн хаалгачийг магтаж чадаж байгаадаа үнэхээрийн итгэмээргүй юм” гэсэн байна.
2002 оны Дэлхийн аваргийн тэмцээний үеэр Франц Бекенбайер “Kahn-аас бусдыг нэг шуудайнд хийгээд цохиж эхлэх юм бол магадгүй үнэхээрийн зодуулах ёстой хүмүүс тэд нарын дунд байж л таараа” гэж Германы шигшээ багийнхны тоглолтын талаар ярьжээ.
Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Хосе Антонио Камачо тамирчдаа тоглолтын талбай руу гарах болгонд “Испани эх орныхоо төлөө, шаарнууд аа!” гэж орилдог байжээ.
Японы шигшээ багийн дасгалжуулагч Филиппе Троуссиер Бельгийн багтай тоглохын өмнө тамирчдаа цуглуулж, “Япон улс Дэлхийн аварга баг болно гэж  итгэж байгаа хүн бид нарын дунд байна уу? Итгэж байгаа хүн байвал гараа өргө. Юу? Хэн ч итгэхгүй байгаа юм уу? Тэгвэл одоо бүгдээрээ гараа өргөх хэрэгтэй болж” гэж тамирчдаа зоригжуулсан байна.
Хятадын шигшээгийн дасгалжуулагч Бора Милитинович “Дэлхийн аваргын төлөө тэмцээн эхлэхээс өмнө би сүмд очиж, Бурхантай ярьсан юм. Тэр Бора чи юу хүсч байгаа юм бэ? гэж асуухаар нь Францтай адилхан амжилтад хүрэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Бурхан ч хэлсэн үгэндээ хүрчээ. Франц, Хятад хоёр дэлхийн аваргын төлөө энэ тэмцээний хаалганд ганц ч бөмбөг оруулаагүй хоёр орноор тодорсон юм. Уул нь би 1998 оны дэлхийн аваргад гаргасан Францын амжилтын тухай ярьсан юм” гэжээ.  
Германы шигшээ багтай тоглох үеэр хаалгандаа найман бөмбөг оруулсан  Саудын Арабын хаалгачин Мохамед Ал Дейеа “Энэ ч хорвоогийн төгсгөл биш юм шүү” гэжээ.
Туркийн хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Хакок Улусой “1950-1953 оны дайны үед Турк улс олон мянган цэргээ солонгосчуудыг хамгаалах дайнд алдсан юм. Гэтэл нэгэн солонгос нөхөр өнгөрөгч шөнө 70 сая туркуудыг алаад хаячихлаа” гэж Бразил, Туркийн тоглолтод Өмнөд Америкийн энэ орон 2-1 харьцаагаар Туркийг хожсон олны дунд эргэлзээ төрүүлсэн Өмнөд Солонгосын шүүгч Ён Жо Кимийн шийдвэрийн тухай  ярьжээ.  
Бразилийн хөл бөмбөгчин Роберто Карлос сэтгэл хөдлөлтөд хэт автсан нэгэн удаа “2006 оны Дэлхийн аваргын шилдэг тамирчин хэн болох вэ? Роналдиньо болно. Хоёр дахь шилдэг нь Роналдо болно. Гурав дахь нь хэн болох вэ. Кака. Дараа нь Кафе, би гээд л бусад бразилчууд болно” гэж ярьсан удаатай.
Зургийн тайлбар: Дэлхийн цомын төлөө тэмцээнд Зидан Италийн Матераццийг мөргөж унагажээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж