Холбооны Бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал, Германы физик техникийн хүрээлэнгээс “Эрчим хүчний секторын Чанарын дэд бүтцийг дэмжиж сайжруулах нь” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр болсон талаар Стандартчилал,ы хэмжил зүйн газраас мэдээлж байна. Энэ төсөл нь экологийн тэнцвэртэй байдал болон эдийн засгийн хөгжлийг дэмжих бөгөөд эрчим хүчний талаар хэрэгжиж буй бусад төслүүдтэй хамжих боломжтой юм байна. Одоогийн байдлаар Германы эрчим хүчний зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг судлахын хамтаар Монголын хэрэгжүүлэгч агентлагууд шинэ стандартуудыг нэвтрүүлэхэд чухал оролцоотой ажээ. Тухайлбал, Стандартчилал хэмжил зүйн газраас эрчим хүчний хэмнэлтэт технологийг нэвтрүүлэхэд зохих стандартыг гаргаж өгөх байдлаар хамтран ажиллах юм байна.
У.БОЛОР