Нобелийн шагналт, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса гэхэд л улсынхаа Ерөнхийлөгч болтлоо дээрх үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан бол одоогийн Парламентын дарга нь бас олон удаагийн бослого, цуглааныг удирдаж, түүнээс болж улс төрийн хоригдолболж байсан тэмцэгчдийн нэг юм.
Польшийн түүхэн дэх ардчилсан хувьсгалын голомт болох Гданьск хот, тэртусмаа хүнд үйлдвэрлэл, хөлөг онгоцны үйлвэрлэлийн энэ хот нь Польшийн ард түмний ардчиллын өлгий, эрх чөлөөний үнэт бэлгэдэл болдог ажээ. Шилжилтийн хүнд үед эрх баригчдын нүднээс далд, асар их эсэргүүцэлтэй тулгарч байсан бослогын байр болох газар доогуурх хаягдсан хонгилд тухайн цагийн хэцүү бэрхийг илтгэсэн үзмэрүүд, гэрэл зургаас бүрдсэн“Эрх чөлөөнд хүрэх зам” музей байрладаг ажээ. Энэхүү музей нь Польшийн ардчиллын үнэт өвд тооцогддог юм. Тухайн үед тэмцлийг тэргүүлж байсан, одоогийн Польш улсын Сенатын маршал (дарга) Богдан Борусевич уг музейн талаар Монгол УлсынЕрөнхийлөгчид танилцуулга хийв.
Дараа нь хөлөг онгоцны үйлдвэрийн хуучин барилгын өмнөх амь үрэгдэгсдийн болон тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэх “Солидарность” хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч цэцэг өргөж Польшийн хэвлэл мэдээлэлд эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийн талаар, мөн 23 жилийн өмнөх Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын тухай ярилцлага өгөв.