Билл Клинтон машины ослоос эсэн мэнд гарав

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Билл Клинтон машины ослоос эсэн мэнд гарав

АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Éåлийн их сургуулийн хуулийн
ангийн оюутнуудад лекц уншихаар явж байх зам зуур машины  осолд өртсөн
байна.
Коннектикут муж улсын цагдаагийн газрын мэдээлснээр Мерриттийн хурдны
замаар явж байсан Клинтоны машины ар талаас нь мөргөсөн осол гарчээ.
CNN агентлагийн мэдээлснээр Клинтоны машиныг араас нь мөргөж, баруун хойд талын гэрэл дохионы чийдэнгүүдийг хагалан гэмтээж, машины ар талыг дотогш нь хонхойлгожээ.
Цагдаагийнхны мэдээлснээр хоёр машин хурд багатай явж байсан байна.
Билл Клинтон WTIC телевизийн сувагт “азаар” осол сулхан мөргөх төдийгээр болж өнгөрсөн юм гэж ярьжээ. 

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж