Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадам жил бүрийн гуравдугаар сарын 27-нд болдог билээ. Энэ жил 10 нас хүрч буй тус наадам үзэгчдэдээ зориулсан олон бэлгийг задлах нь ээ. Наадмын 10 жилийн ойн хүрээнд ирэх хоёрдугаар сард жил жилийн гранпри шагналыг хүртэж байсан шилдэг долоон бүтээлийг тайзнаа дахин тоглох гэнэ.
УДЭТ-ын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил тайзнаа тоглосон хоёр томоохон уран бүтээл болох алдарт “Гамлет”, “Гэнжийн дурлал” жүжгээ сойгоод байгаа гэнэ. “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлэх бүтээлийг тодруулах комиссынхон орон нутагт очиж шалгаруулалт явуулдаг уламжлалтай бөгөөд орон нутгийн театрууд ирэх хоёрдугаар сарын дунд үе хүртэл шилдэг бүтээлүүдээ шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулах юм байна.
Г.ДАША