![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/1/20e490c4dfb95677/04adefced1d2e385big.jpg)
Морин хуурын чуулга Монголын үндэстэн ястны ардын дууны арвин их өв санг судлан, сурвалжилж дуулагдаж ирсэн ба мартагдаж буй судлагдаагүй дууг нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхийг гол чиглэл болгон уран бүтээл хийж буй нь энэ аж. Иймд тоглолтын турш , дуу, хөгжмийн тайлбарыг Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулуун хийх гэнэ. Харин үзэгч та бүхэн Морин хуурын чуулгатай хамтдаа дуулах боломжтой аж.
Тоглолтын тасалбарын үнэ 15000 төгрөг бөгөөд аль хэдийн Улсын филармонийн кассаар худалдаалж эхэлсэн байгаа шүү.
М.ДӨЛ