Батлан хамгаалахын их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” тусгай сургууль бий. Энэхүү тусгай сургуулийг хуурамчаар үүсгэн байгуулсан гэж зарим хүмүүс үздэг ажээ. “Тэмүүжин өрлөг” тусгай сургуулийг хуурамчаар байгуулаад зогсохгүй их хэмжээний хөрөнгө завшсан талаар тус сургуулийн экс захирал армийн хурандаа С.Наранцогт олон нийтэд мэдээлэхээр зар түгээгээд байна. Хэвлэлийн бага хурал маргааш 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болно.
Д.ЦЭЭНЭ