Эн түрүүнд “ Бичил уурхай гэж Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайд болон энэ хуулийн 44-р зүйлийн 1-д заасан үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдлыг олборлох зорилгоор иргэний хуулийн 36-1-д заасан холбоо мөн хуулийн 36-ийн 4-ийн хоёр дахь хэсэгт заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээдийн олборлох, боловсруулах үйл ажиллагааг хэлнэ” хэмээн тодотгох хэрэгтэй гэдгийг дуулгаж байна.
Одоогоор тэд албан ёсоор бичил уурхайчдын холбоо байгуулаагүй хэдий ч Монгол Улсын Иргэний хуульд заасан холбоо, хоршооны хэлбэрээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж ирсэн гэж үзэж буй юм. Анх 2010 онд Ашигт малтмалын хуулинд бичил уурхайг нэр томъёоны хувьд тодорхойлж өгснөөр үйл ажиллагааны чиглэлийн дагуу 60 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж, шууд бусаар 300 орчим хүний амь амжиргааг залгуулсан гэж үздэг аж. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгад өөрсдийн санал, нэмэлт өөрчлөлтийг хийснээр цаашид байгаль орчин, иргэдийн амьдрах орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хууль эрхзүйн хүрээнд зохицуулах боломж бүрдэнэ хэмээж буй. Албан бус мэдээгээр, өдгөө 5000 гаруй хүн бичил уурхай эрхэлдэг юм байна.