Станцын үнсийг үйлдвэрлэлд ашиглана

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Станцын үнсийг үйлдвэрлэлд ашиглана

“Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” сэдэвт семинарыг маргааш Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас Японы байгаль орчны яамны дэргэдэх гадаад хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. “Чингис” зочид буудалд зохион байгуулах семинарын үеэр эрчим хүчний үйлдвэрлэлд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах,  төрийн бодлогын хүрээнд хийу болох  ажлыг хэлэлцэж  Монгол болон Японы компаниудын дэвшилтэт технологийг харилцан суралцах, салхи, усан цахилгаан станцыг нэмэгдүүлэх, нүүрсний чанарыг сайжруулах, халаалтын зуухны үр ашгийг сайжруулах  зэрэг асуудлыг хөндөх ажээ. Мөн дулааны цахилгаан станцаас гарах үнсийг цементийн үйлдвэрлэлд ашиглаж,  байгальд ээлтэй цемент үйлдвэрлэх технологийг Японы хувийн компанийн төлөөлөгчид танилцуулах юм байна.  Олон улсын болон дотоодын байгууллагуудаас байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хийж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулах аж. Семинарт төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 120 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж