Юлия Тимошенкогийн охин дахин гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенкогийн охин дахин гэрлэнэ

Украины экс-ерөнхий сайдын охин Евгения Тимошенко Одессаас гаралтай, америк бизнесмен Артур Чечеткин нар хуримлахаар бэлтгэж эхэлсэн гэнэ. Хуримын ёслолдоо хэрхэн бэлтгэж байгааг Украины “1+1” телевизийн сувгаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэжээ.

Хурим яг хэзээ болох талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Хуримтай холбоотой хамгийн чухал бөгөөд олны анхааралд байгаа сэдэв нь сүйт бүсгүйн ээж хуримын ёслолд ирэх болов уу гэдэг асуулт. 

Артур Чечеткин Одесса хотоос 15 жилийн өмнө гэр бүлийнхээ хамт Америкт цагаачлан гарчээ. Тэрээр байнга Одессад ирдэг бөгөөд тэр үеэрээ Тимошенкогийн охинтой танилцсан байна. Сануулахад, Евгения Тимошенко Британийн иргэн Шон Карртай анх гэрлэсэн ч хосуудын амьдрал бүтэлгүйтэж, 2011 онд гэр бүлээ цуцлуулжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж