Волейболын лигийн шигшээ тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Волейболын лигийн шигшээ тэмцээн эхэллээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2012-2013 оны хичээлийн жилийн “Волейболын лиг” тэмцээний нээлт Хан-Уул дүүргийн БТСХ-ны спорт зааланд боллоо. Их хотын 9 дүүргийн сургуулиудаас шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 16 шилдэг баг энэхүү шигшээ тэмцээнд шалгаран оролцож байгаа бөгөөд Монголын Волейболын Холбооны улсын шүүгчид хамтран ажиллаж байна. Нээлтийн ажиллагаанд нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын дарга нар оролцлоо. Тэмцээн баасан гаригт өндөрлөнө гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж