
Сар шинийн баярыг угтан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн хэт төвлөрөлтийг сааруулан, худалдаа хийх нөхцлийг хангах үүднээс нийслэлийн Засаг дарга зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн бямба, ням гаригт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон юм. Энэ үеэр өөрийн автомашинаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон иргэдэд худалдаа хийж боломжийг хангах үүднээс 12 чиглэлд 53 буухиа автобусыг явуулахаар болсон бол тухайн өдрүүдэд мөн том оврын 200 автобусыг бүх чиглэлд нэмэлтээр явуулж иргэдэд үйлчилэхээр болсон байна гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.