“Miss Asia Pageant” шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

“Miss Asia Pageant” шилдгүүдээ тодруулав

Азийн загварын ертөнцийн томоохон наадмуудын нэг “Miss Asia Pageant 2012” Хонгконгод энэ сарын 21-нд болжээ. Наадмын сүүлийн шатанд тунаж үлдсэн  оролцогчдын дунд  Хятад, Өмнөд Солонгос, Сингапур тэргүүтэй Азийн улс орнуудын 18 гоо бүсгүй шалгарсан байна. Ингээд тэмцээний ялагчийн титмийг Хонгконгийн  мисс Эми Чен гардсан бол удаах  байрт мөн Хонгконгийн мисс Энние Кие, Энэтхэгийн мисс Светлана Гулкова нар шалгарчээ. “Miss Asia Pageant” наадмыг хамгийн анх 1985 оноос “Hong Kong pageant” нэртэйгээр Хонгконгод зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2004 оноос эхлэн “Miss Asia Pageant” нэртэйгээр явуулах болжээ. Сонирхуулахад, өмнөх жилүүдэд тус тэмцээний ялагчаар Хятадын мисс таван удаа, Хонгконгийн мисс гурван удаа, Казахстаны мисс нэг удаа тус тус шалгарч байжээ.

Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж