
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг улс орон даяараа хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төсөл боловсруулагчдын хувьд “бүтээгдэхүүн”-ээ үндэсний компани, аж ахуйн нэгж, монгол хүний эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хууль болсон хэмээн тайлбарлаж байгаа. Тэгвэл бичил уурхай эрхлэгч нарын хувьд шинэ хуулийн “цоорхой”-д хаягдаж үлдлээ хэмээн сэтгэл дундуур байгаа ажээ. Тиймээс бичил уурхай эзэмшигч нар яг одоо Ашигт малтмалын газарт холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж буй юм. Уулзалтаар шинэчлэн боловсруулсан хуулийн төсөл УИХ-д орохоос өмнө өөрсдийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалт оруулах хүсэлтай байгааг Бичил уурхай эрхлэгчдийн холбооноос хэлж байна.
Д.ЦЭЭНЭ