Зэвсэгт хүчнийхэн “хобби”-гоо дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчнийхэн “хобби”-гоо дэлгэнэ

Олон хүн янз бүрийн эд зүйл цуглуулдаг. Зарим нь мөнгөн тэмдэгт, нөгөө хэсэг нь шилэн эдлэл, харандаа гээд л хамгийн энгийн жижиг зүйлээс тавилга, машин техник гэх мэт хүсэл сонирхлоороо цуглуулга хийж, мэдлэгийн хүрээгээ тэлж, чөлөөт цагаа зориулж амжилтанд хүрсэн байдаг. Хүний сонирхол гэдэг бол агуу юуг ч бүтээж болох ба хүн дуртай зүйлээ хийхдээ хамгийн их аз жаргалтай байдаг. Та өөрийн зан араншин, үзэл бодол, хүсэл тэмүүлэлд тохирсон, түүнийг хийх зуур таныг аз жаргалтай болгож чадах тэр л зүйл хобби мөн.

Үзэсгэлэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс Монгол цэргийн музейд дэлгэгдэнэ.

Монгол цэргийн музей энэ л хүсэл сонирхол бүхий цэргийн алба хаагчдаа дэмжин, цуглуулгын хүрээг тэлэх, тэднийг сурталчлах, бусад цуглуулагчидтай холбох, цуглуулга солилцох, арилжих бололцоог хангах зорилгоор “Хобби” үзэсгэлэнг 2 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.Энэ удаагийн үзэсгэлэнд Зэвсэгт хүчний ангибайгууллага дүүрэг гүйцэтгэж, ажиллаж байгаа офицер, ахлагч нарын хувийн цуглуулга дэлгэгдэж байгаагаас гадна олон төрлийн арвин цуглуулга бүхий, нэр хүндтэй цуглуулагчдыг оролцуулан хувийн цуглуулгын дээжсээс үзэгч олны хүртээл болгож нийтэд сурталчилж байна.

“Хобби” үзэсгэлэнд ЗХЖШ-ын БСТГ-ын СТХ-ийн стратеги төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн хурандаа Д.Дугаррагчаагийн 10 улсын 1824, 1862, 1917 оны загваруудын 20 луужин,бэлтгэл хурандаа Т.Жигжидсүрэнгийн  500 гаруй Лениний болон 1980 оныолимпийн наадамтай холбогдолтой тэмдэгнүүд, бэлтгэл хурандаа О.Маш-Эрдэнийн 35 төмөр лааны суурь, бэлтгэл хурандаа Тогтохын марк, зоосон мөнгөний цуглуулгын дээжээс, Зэвсэгт хүчний 027-р ангийн хүний нөөцийн тасгийн дарга, дайчилгааны ахлах офицер, дэд хурандаа Ж.Мэндгэрэлийн 40-өөд улсын 70 гаруй цаасан мөнгө, 38 улсын 200 гаруй зоосон мөнгө, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт гэмтлийн мэс заслын их эмч, хошууч Б.Баттөмөр дэлхийн улс орнуудын 800 гаруй утасны картууд, 032-р ангийн захирагчийн орлогч, штабын дарга, хошууч Д. Энхсайханы 5 улсын 40 гаруй дарцаг, ЦДБЭЧ-ын соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга ахлах дэслэгч Р.Өнөржаргалын 40 гаруй заан, Зэвсэгт хүчний ГХСТ-ийн ахлах багш, ахлах дэслэгч Б.Алтанзулын 10-аад орны 80 гаруй дельфин, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид дуран гэрэллэг хэрэгслийн засварын тасгийн дарга Х.Атарын 16 орны 40 төрлийн 100 сум, Европын эртний эдлэл цуглуулагч Ч.Энхжаргалын хувийн цуглуулгын дээжсээс тус тус дэглэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж