Микель биеийн галбиртаа хэзээ ч харамсч байгаагүй бөгөөд харин ч өөрийгөө хамгийн дур булаам галбиртай гэж боддог тухай “Closer” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр “Би өөрийнхөө биеийн хэлбэрт сэтгэл хангалуун байдаг. Би ямар ч хоолны дэглэм барьдаггүй, эрүүл мэндэд маань ямар ч асуудал байдаггүй” хэмээн ярьжээ. Тэрээр мөн нөхөртэйгээ гэрлээд арван жилийн нүүр үзэж байгаа ч хамгийн сайхан бүсгүй хэмээн одоо хүртэл нөхөр нь түүнийг анх танилцсан үеийнх шигээ л хайрладаг гэнэ.
Гэсэн хэдий ч Микелийн энэхүү биеийн галбир зарим үед түүнд төвөгтэй санагддаг гэнэ. Мэдээж алхаж гишгэх үед хажуу, эргэн тойрны зүйлсийг шүргэдгээс болгоомжтой явах хэрэгтэй болдог гэжээ. Микель хоёр метр гаруй өргөнтэй оронд унтдаг гэнэ.