Махны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Махны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг шалгалаа

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд махны чиглэлээр худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт” захын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Монгол Улс, БНХАУ-ын  хамтарсан хөрөнгө оруулалттай “Монгол Эко Мах” ХХК, Эмээлтийн түүхий эдийн зах, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн мянга, “Нарантуул 2”, “Хүчит шонхор” худалдааны төв, хуучин “Цайз” захын ойролцоох агуулахад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэдийн паспорт, баримт бичиг, виз болон оршин суух зөвшөөрөлд шалгалт хийхэд зөрчил илрээгүй байна гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газараас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж