Өөхөнд боосон хориг | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Өөхөнд боосон хориг

Хоёр парламент дамжуулан хэлэлцсэн ч үр дүнд хараахан хүрээгүй байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодоор ярилцаж байна. Маргааш чуулганаар хэлэлцэх сураг бий.

Өнгөрсөн зууны 90-ээд онд Монголд хэвлэх, нийтлэх эрх чөлөө туйлдаа хүрч, дэлхийд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орны тоонд багтан 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсанаар төр, засгийн хүлээснээс ангижирсан Монголын хэвлэлийн эрх 2000 оноос эхлэн бүдгэрсээр өдгөө хагас эрх чөлөөтэй орны ангилал дотор ороод буй.

УИХ-аар хэлэлцэж байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль энэ алдагдсан эрх чөлөөг бүтэн болгох болов уу гэтэл улам доош дарах янзтай. Улстөрчид, эрх мэдэл бүхий нөхөд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг атгандаа байлгахын тулд “өөхөнд боосон” хоригийг хуулийн төслийн энд тэнд хавчуулж, өнгөлөн далдалсан нээнтэг шаантгаар дүүргэхийг хичээж буй нь хэлэлцүүлгийн шат гүнзгийрэх тусам харагдах боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж буй нь нуухыг нь авах гээд нздийг нь сохлохын үлгэрийг харуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд байгаагүй зарим заалтууд хоёр төслийг нэгтгэсэн гэсэн далбаан дор Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дотор хавчуулагджээ. Тухайлбал, уг хуулийн төслийн  12.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилсон болон бусад хууль бус мэдээллийг сэтгэгдэл болон бусад хэлбэрээр дамжуулан нийтлэх, нэвтрүүлэх боломжийг гуравдагч этгээдэд олгохыгхориглоно” гэжээ.

Энэ юу гэсэн үг вэ. Веб сайтуудын сэтгэгдлийг хянана, сэтгэгдэл бичигчийг регистрийн дугаар, овог нэрээр нь бүртгэнэ гэсэн Засгийн газрын хуралдааны муйхар бүдүүлэг шийдвэрийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд шигтгэх гэж байгаа нь энэ. Бичсэн нийтлэл, мэдээндээ сэтгэгдэл авахыг хэвлэлийн редакц, сэтгүүлчид хариуцах ёстой болгох гэж байгаа юм байна. Уншигчдынхаа үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрхийг сэтгүүлчдээр өөрсдөөр нь хаалгах гэж байгаа юм байна л даа. Мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг УИХ-ын гишүүд өөрсдөө баталсан. Тэр хууль зөвхөн сэтгүүлчдэд биш, нийт ард иргэдэд хамаатай. Иргэд мэдээлэл олж аваад Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу бас байр сууриа илэрхийлж үгээ хэлэх эрхтэй. Тэр үг хэлэх эрхийн тоонд сэтгэгдэл ч багтана. Сэтгэгдэл бичсэн байдлаас нийгмийн доторх уур амьсгал ч анзаарагддаг. Уур уцаар бухимдал давамгайлаад ирвэл дарга, сайд нарын ажил иргэдийн сэтгэлд нийцэхгүй байна л гэсэн үг.

Үүнтэй ноцолдоод эхэлбэл Төрийн ордноос холддоггүй сайд дарга нар нийгмийн сэтгэл зүйг шинжих цонхоо хага цохисноос ялгаагүй. Гэхдээ цонхыг өөрсдөө хагалахгүй, сэтгүүлчдээр хагалуулах гэж хорлонтоод байгаа юм аа.

Иргэдийн үгээ хэлэх эрхийг сэтгүүлчдийн гараар хаалгаад, сэтгүүлчдийн амыг улстөрчид, эрх мэдэлтгүүд өөрсдөө барих сэдэл бүхий зарим заалтыг хуулийн төсөл дотор тараан оруулсны нэг жишээ энэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оролцохдоо веб сайтын сэтгэгдлээр хөөцөлдөхөөс илүү хоолойд тулсан олон асуудал байгааг сануулсан. “Юун вэб сайт вэ. Юун их завтай юм бэ. Нэг, хоёр хүний сэтгэгдэлд эмзэглэж байж яаж нэг сая хүний асуудлыг шийдвэрлэх юм бэ” гэсэн сануулгыг Төрийн тэргүүн Засгийн газарт өгсөн.

Ерөөсөө улстөрчдөд нээлттэй, эрх чөлөөтэй хэвлэл садаа болдог бололтой нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа байдлаас харагдаж буй. Яавал тээг тавих вэ гэсэн бодол тэдний толгойд байнга эргэлдээстэй байх шиг. Бас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг хөрөнгө оруулагчдынхаа эсрэг бай гэсэн утгатай заалт оруулах гээд түүнээс болж хуулийн төслийн хэлэлцүүлэг хэсэг зуур хойшилсон. Хэрэв хөрөнгө оруулагч 20-иос хэтрэхгүй хувийг эзэмшээд, харьяа хэвлэл дээр нь гарсан болохгүй зүйл бүхий өмнөөс хариуцлага хүлээгээд байвал аяндаа хэвлэл, мэдээлэл гэсэн гарзнаас цаашгүй, олз байхгүй салбарт хөрөнгө оруулах хүн гарахгүй. Тэгээд хөрөнгөгүй хэвлэлүүдийг төр мэдэлдээ авах уу, яахав. Нөгөө газар албадан чөлөөлнө, буруу рультэй машин явуулахгүй гэдэгтэйгээ адилхан.

Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэсэн нэрээр хэвлэлийн эрхийг хавчих, эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө номхон тэмээ болгож буруу зөрүү ч бай хамаагүй ажлаа магтан гайхуулсан, биеэ өргөмжилж бусдыг гутаах хэрэгсэл болгоод байж байх сонирхолтой байгаа бол энэ хуулийн төслийг хэлэлцээд ч хэрэггүй. Өчнөөн олон  зүйл заалттай хэрнээ хэвлэлийг боомилсон хууль байснаас сайн цаг нь иртэл 1998 онд баталсан ганц хуудас Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа явж байсан нь ч дээр юм уу даа.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

USA -aas. 2013-01-23 65.28.58.137

Niitlelch.mn (baabar.mn) PC-t block hiideg boljee!

Avatar

2013-01-23 180.235.168.212

Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Сэтгэгдэл бичсэний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг дэндүү утгагүй. Сэтгэгдэлийн дийлэнх хувь нь төр засгийн алдаатай, хуудуутай ажлыг шүүмжилсэн, дургүйцсэн байдаг. Сэтгэгдэл хянана гэдэг нь өөрсдийнхөө хууль бус үйлдлийг хуулиар хамгаалах үйлдэл гэж ойлгож болно. Юмыг хааж боох тусам байдлыг бүр хүндрүүлж магадгүй

Avatar

МАХН-ыханд 2013-01-23 103.10.22.16

Та нар энэ өлссөн эхчүүдийг мөнгө авсан гэсэн худал гүтгэлэгийг нь таслан зогсоогооч ээ. Юу хийгээд байгаа юм бэ? Та нарыг, Энхбаяр даргыг чинь гүтгэж амныхаа зоргоор цуураад байхад эсэргүүцлээ илэрхийлээч. Хэдэн жилийн өмнө Энхбаяр дарга юу хийж бүтээснээрээ ард түмэндээ би өөрийгөө хэн гэдгээ харуулна, авгай нарын хөөцөлддөг хов жив мэтийн шалихгүй юмаар хөөцөлдөхгүй гээд ер тоохгүй өрөөндөө баахан бүтээн байгуулах ажлынхаа төлөвлөгөөг зохиогоод толгой өндийх завгүй ажилладаг гэдгийг нь дуулж л байсан. Том хүн гэсэндээ тийм ноён нуруутай, шийртэй хүн ч гэсэн би лав түүний энэ уужуу сэтгэлтэй нь санал нийлдэггүй юм. Жилийн өмнө Барак Обамаг америк хүн биш гэсэн цуу яриа ярихад Обама эхнэрээ дагуулаад эфир дээр ирчихсэн, төрсний гэрчилгээгээ харуулаад тэр цуу яриаг үгүйсгээд зогсохгүй хэн тэр цуурхалыг зохиож гаргасан байж болохыг нь ч шууд хэлж байгааг нь харж л байсан. Цаадах нь мэдээж дахин цуурхал дэгдээж шившгээ дэлгэхээс айсан байж таарна. Магадгүй Обама бусад өрсөлдөгчид, атаат дайснууддаа зориуд сануулга өгөх гэж тэр хүний шившгийг нь америк даяар дэлгэх замаар тэднийг элдэв цуурхал зохиож, гүтгэхээс нь эмээлгэсэн байх. Тэгээд ч Обамагийн тухай ялихгүй жаахан гүтгэлэг гарсан ч тэр даруйд цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч нь тэр дороо нисч ирээд хэвлэлийн хурал зарлаж тайлбар,няцаалт өгдөг юм байна лээ ш дээ. Зөв ш дээ. Тэглээ гээд Обама жижгэрээгүй, харин ч нэр хүндээ хатуу хамгаалж үлдсэн нь лавтай. Гэтэл Энхбаяр дарга улс орондоо хийж бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдөж санасандаа хүрсэн ч гэсэн Обама шиг байхгүй яав даа гэж өмнөөс нь их харамсдаг юм шүү. БОЯ-ны дэд сайд Тулга нэг удаа зурагтаар зөвхөн Энхбаяр даргыг муулж хоолоо олдог сэтгүүлчид байдаг, заримыг нь би мэднэ. Яахав дээ, тэд даргын ачаар амьдарч байна ш дээ гэж ярихыг нь сонссон. Юу гэсэн үг юм бэ, энэ чинь? Тэдэнд буян хийж байна гэж байгаа юм шиг. Тэгж болохгүй ш дээ. Хүнд буян болж байна гээд нүгэл үйлдүүлээд байж болохгүй ш дээ. Тэр сэтгүүлчдийг нь мэддэг юм бол тэдэнтэй очоод уулз гэж хэлээч. Дургүй байна, ингэхийг нь зөвшөөрөхгүй гэдгээ тэдэнд улаан нүүрэн дээр нь хэлж эсэргүүцлээ илэрхийлээч. Тэд чинь муу ч гэсэн хүн юм болохоор хүн дургүй байна гэсэн сигнал тархинд нь сууж л таараа ш дээ, хэрвээ дүүрчихсэн эргүү амьтан биш л бол. Надад улс төр хөөж намд элсэх сонирхол байхгүй ч гэсэн, би л танай намд байсан бол ингэж дээрэлхүүлж чадах ч үгүй. Юун даварсан юм, яасан ч их давруулдаг юм. Тэд чинь мөнгө олох гээд Энхбаярыг чимээгүй байхад нь хүртэл өдөж бичих юмаа олж ядан тарвалзаж байна ш дээ. Бүр яаж ийж байгаад нэг сэдвээ олон хувилбараар бичиж зориуд сенсааци дэгдээгээд салахгүй байна ш дээ. Сүүлдээ наад Энхбаярыг муулж, хүмүүсээр үзэн ядуулж мөнгө олдог хулхины сэтгүүлчдээр тархиа угаалгасаар байгаад хүмүүс тэднээс халдвар авч адилхан болоод Энхбаярыг л муулж байвал юу ч гэж зохиож гүтгэхээс буцахаа больсон байгааг харахгүй байна гэж үү? Одоо тэр сэтгүүлчид нь муулах юмаа олж ядаад хүмүүсээр Энхбаярыг муулуулах ганц сэжүүр гаргаж өгөөд л зүгээр суудаг болчихоод байна. Хөшигний ард ямар хор найруулж, жүжиг тавиад байгааг мэдэхгүй тэрэнд нь итгэчихсэн хүмүүс өмнөөс нь Энхбаярыг муулж тэдэнд ажлыг нь өөрсдөө хийж өгдөг болчихоод байна шүү дээ. Танайх намдаа хэвлэлийн алба гэсэн хүчтэй,маш олон хүнтэй баг гаргаад, ганц хоёрыг нь үндсэн ажилтан, бусдыг нь багийн албан бус гишүүн болгоод бүх хэвлэл мэдээлэл, сайт, ТВ-ийн сувгуудийг тус тусдаа хувааж хариуцаж аваад чагнаж байгаач. Тэгээд элдэв гүтгэлэг, цуурхал, хов живийг нь дор дор нь няцааж, мэдэгдэл хийж газар авахуулалгүй зогсоож байгаач ээ. Том асуудлыг нь шүүхдэлц, өрөвдөөд байвал бага торгууль авахгүй юу. Дийлэхгүй бол нь олуулаа нийлж мэдэгдэл хий, сайтууд дээр гарсан буруу ойлголтуудыг нь няцааж хариу өгөөд хамгаалж байхгүй юу. Ямар ч хүн,байгууллага амжилтанд хүрье гэвэл тэмцэх хэрэгтэй. Гэхдээ өлсгөлөн зарлахаас өөр аргагүй байдалд байсан даргынхаа аргыг дагаж дуурайн эрүүл мэндээ хохироон байж тэмцэх нь тийм ч зөв гэж бодохгүй байна. Тэмцлийн олон арга хэлбэр бий. Гол нь ямар ч асуудал дээр олуулаа байж, олны хүчийг нэгтгэж хамт байх нь л чухал. Яг одоо үүнийг уншиж байгаа МАХН-ын гишүүн байгаа бол намынхандаа заавал дамжуулж хэлээрэй. Хэзээ ч битгий бууж өг.Баабар нэгэн нийтлэлдээ Энхбаяр бол Чингис хаанаас хойш төрөн гарсан монголын 2 дахь агуу удирдагч юм гэж хэлсэн байдаг. Би үүнтэй 100 хувь санал нийлдэг юм. Танай дарга итгэж болох хүн гэдгийг нь ч мэднэ. Тэмц, шаргуу хөдөлмөрлө, тэмц, шаргуу хөдөлмөрлө. Эцэст нь үр шимийг нь хүртэх цаг ирнэ.

Avatar

2013-01-23 122.201.19.68

Hevleliin huuliig batlahgui gatsaagaad baidag ni bas l uls torchdiin huviin erh ashigtai holbootoi.

Avatar

irged 2013-01-23 122.201.18.159

tui mai salaavch…

Avatar

irged 2013-01-23 122.201.18.159

TUI MAI…SALAAVCH…

Avatar

Utaanaas Avral Ersen Mongol ! 2013-01-23 122.201.18.161

Mongoloo Utaanaas avraach ene l mash chuhal shuu dee, uur yu heregtei yum be ? arai ch dee udam ugsaa ni suurch baihad ene heden drga nar udam ni sain uldne gej naidaj zaisan zuslan geh meteer uursdiiguu tsever agaart bailgaj l sanaa ni amarch hudlaa jujig l uzuulj bna daa, ta nar Mongol ulsaa utaanaas l avar gej shaardaj bna !! Ene bol ta nariin hiih youstoi ajil ! Ta nar hedii zusaln ruugaa yavsan ch neg udur ta tahir dutuu huuhedtei bolj l neg oilgoj magd , Utaa geh yamar aimshitai yum nuurleed baigaag harahggui unguurj bolohgui hezee negen tsagt ta uuruu ene bolgoinii tuloos bolno sh uu dee ! Ard tumenteigee negdej Hort Utaagaaalrilgaachee !!!

Avatar

2013-01-23 182.160.22.148

Bi AN-iin demjigch gehdee ene bol arai dendenee dawraad baigaarai awaad haychij chadna shuu

Avatar

2013-01-23 112.72.12.110

TV nyydiin Chuluut utsiig haaval taarna. Byh TV tiim utas ajilluuldag biz dee adilkhan bol adilkhan baih heregtei sh dee.

Avatar

2013-01-23 203.91.118.156

yu gesen ug we setguul zuigee boomilchood yaj ardchilsan oron baihiimbe, erh medeltenuud oorsdiihoo toloo huuli gargah gej baina, 4 deh zasaglaliin huchiig sarniulah, nomhon temeegee bolgoh gj bn setguulchiin helseneer, tuushtai eserguutseerei news.mn,

Avatar

Ааа 2013-01-23 103.10.22.156

арай дэнднээ, юун нөгөө эрх чөлөө нтр

Avatar

2013-01-23 49.0.164.100

Цэнгэлдэх хажууд Хурд хороололд 2 өрөө шинэ байр зарна 99104947

Avatar

2013-01-23 202.131.231.26

***** komnist ghomo Saikhanbileg chi mongoloos zaildaa

Avatar

2013-01-23 202.126.91.149

ардчилсан комнистуудын хуулийг хогийн сав руу хийцгээ сэтгүүлчидээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж