Налайх
дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болоод Уул уурхайн яам,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан зөвлөгөөн тус дүүрэгт
өнөөдөр болж байна. Уг зөвлөгөөнөөр Налайхад үйл ажиллагаа явуулдаг
уурхайн талаар болоод аюулгүй байдлын асуудлаар ярилцаж байгаа аж. News.mn
сайтад “Налайхын уурхайг хаахаар болж, түүнийг эсэргүүцсэн иргэд жагсч
байна” гэсэн мэдээлэл ирсэн тул энэ талаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга
А.Ганболдоос тодрууллаа.
-Налайхын уурхайг
хаахыг эсэргүүцсэн иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа тухай
мэдээлэл ирсэн юм. Хэрвээ жагссан бол юунаас болж жагссан юм бэ?

-Жагсаал,
цуглаан ерөөсөө болоогүй байна. Бид харин хариуцсан яам, агентлагийн
төлөөллийг урьж, Налайхын уурхайн талаар зөвлөгөөн зохион байгуулж
байна.
-Уурхайг хаах шийдвэр гарсан юм уу? Ер нь жилийн жилд л Налайхын уурхайг хаана гэсэн яриа гардаг шүү дээ?
-Хаах,
үйл ажиллагааг нь зогсоох боломжгүй шүү дээ. 30 гаруй мянган хүн зөвхөн
үүгээр амьдралаа залгуулж байгаа. Үүнийг ганц шийдвэрээр таслан
зогсооно гэдэг утгагүй. Харин аюулгүй ажиллагааны тал дээр хэрхэх вэ
гэдэг нь өөр асуудал.
-Налайх уурхайг хэтдээ хаах уу?
-Ойрын хугацаанд хаахгүй.
Б.СҮХ