Фото: Jess Yuson / AFP, архив

Филиппиний засаг захиргаа тайван хэлэлцээр хийх улс төрийн болон дипломат бүх боломж үгүй болсныг Дел Росарио хэлэв. Тиймээс энэ маргааныг НҮБ-ын Арбитрийн шүүх шийдэж өгнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Арбитрийн шүүхэд Филиппиний ерөнхий прокурор Фрэнсис Харделеса (Francis H. Jardeleza) тус улсыг төлөөлөх гэнэ.
Манила Бээжингээс маргаантай нутгуудаа олон улсын шүүхээр шийдүүлэн авахаас гадна Хятадаас 1982 оны Далай тэнгисийн конвенцид заасан Филиппиний эрхийг зөрчиж байгаагаа зогсоохыг шаардсан байв.
Хоёр орны хооронд Скарборо гэх шүрэн арлууд мөн нефть, байгалийн хийн баян ордтой Спартли ольтриг газар нутгийн маргаан үүсгээд буй билээ. Мөн эдгээр маргааны бай болсон газар нутагт Тайвань, Бруней, Малайзи, Вьетнамын сонирхол ч байдаг аж.