Эндээс иргэддээ өргөн дэлгэр үйлчлэхийн тулд цагаан сарын өмнө дотоодын үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар Ерөнхий сайд санаачилсны дагуу “Цагаан сар- Монголд үйлдвэрлэв-2013” арга хэмжээг 2013 оны 1 сарын 17-ны өдрөөс 31-ны өдрийг хүртэл Мишээл экспо төвд 14 хоног, 1 сарын 17-ны өдрөөс 2 дугаар сарын 10-ныг хүртэл АСА циркийн байр, IT world худалдааны төвд 24 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
Манай үндэсний үйлдвэрлэгчид хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж байгаагаа таниулах боломжийг олгож байна.
Бид жил бүрийн цагаан сараар бэлэн мөнгөө гадагш урсгаж, чанар муутай импортын барааг эргэлтэд оруулсаар байгааг анхаарч энийг ард түмэнтэйгээ, үйлдвэрлэгчидтэйгээ хамтдаа өөрчлье гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг уриалж байна.
Энэ арга хэмжээнд цагаан сарын зориулалтаар хүнсний 200 гаруй, барааны 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр 350 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож байна.
Сар шинийн бэлгэнд зориулан үндэсний үйлдвэрлэгчдийн танилцуулж буй бараа бүтээгдэхүүний хамгийн доод үнэ 120 төгрөг, эсгий болон арьс ширэн жижиг бараанууд 1500-18000, ноос ноолууран хувцас эдлэл 10-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Мөн өрх гэрээ гоёх цэвэр ноосон тансаг хивс, ноолууран дээл, ширэн бүс, мөнгөн хөөрөг зэрэг чанар чансааг илтгэх эд эдлэлээс эхлээд сар шинээр бэлгэнд өгөхөд тохиромжтой төрөл бүрийн загварын хувцас, бэлэг дурсгалын зүйлс, гоёл чимэглэл, гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид хаяг шошго, сав баглаандаа ихээхэн дэвшил гаргасны зэрэгцээ загвар хийцийн шийдлээ ч шинэлэг болгож байгааг эндээс харж, сонгож болно.
.