Дурлаж үзээгүй найз минь чи сонс!!!!

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Дурлаж үзээгүй найз минь чи сонс!!!!

Дурлаж үзээгүй найз минь чи сонсож бай

Их хэрэг болдоггүй юмаа гэхэд

Илүүдэхгүй зүйлийг хэлж өгье

Хүүхэд насыг чинь авч явах гэж

Хайр дурлал яарсаар ирдэг юм

Хүний жинхэнэ үзэсгэлэн гоо

Зүсэндээ биш сэтгэлдээ байдаг юм

Дурлал хайрыг бүү хай

Дурлалын тэнгэр чамайг орхихгүй

Хайрлах гэдэг жаргалтай боловч

Хагацах гэж зовлон ирдэг юм

Эгшигт дуунд уйлалт байдаг шиг

Ээх наранд сүүдэр байдаг шиг

Жаргал дунд зовлон байдаг юм

Жамыг бас сөрөх үе байдаг юм

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж