
Дэлхийн манлай тенничин Сербийн Новак Жокович Чехийн Томаш Бердыхыг гурван үеийн турш илүүрхжээ. (6:1, 4:6, 6:1, 6:4) Чансаагаараа дөрөвт эрэмбэтэй Испаний Дэвид Феррер нутаг нэгт Николас Альмагро нарын тоглолт таван үеийн турш болж Феррерийн ялалтаар өндөрлөжээ. Эхний хоёр сэтийг Альмагрог өөрийн болгосон ч удаах гурван сэтэд Дэвид илүүрхэж Жоковичтой хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо.
Эмэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд Хятадын Ли На ОХУ-ын Мария Шарапова нар шалгараад байгаа. Шөвгийн наймд дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренка ОХУ-ын Светланa
Кузнецоватай, Австралид тавантаа түрүүлээд буй АНУ-ын нэрт теннисчин
Серена Уильямс (3), нутаг нэгт Слоан Стефенстэй учраа таарсан бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө болно.