
Монгол Улсын иргэн 20 настай А энэ сарын 20-нд бусдын гарт амиа алсдан талаар www.mglradio.com сайт дурдсан байна. Талийгаач өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд БНСУ болон Монгол улсын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээгээр Солонгос улсад ажиллахаар явсан бөгөөд хүнд зодуулж амиа алдсан байна. Энэ талаар талийгаачийн ар гэрийхэнтэй холбогдоход “Нэгдүгээр сарын 20-нд халтирч унаад нас барсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Дүү маань Сөүл хотод ажиллаж, амьдарч байсан. Хамт амьдарч байсан хоёр Монгол залуу нь зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж Солонгос улсын цагдаагийн газар хорьж, шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Цагдаагийн байгууллага ар гэрийхний хүсэлтээр задлан шинжилгээ хийдэг бөгөөд, талийгаачийн ар гэрийхэн тус улсыг зорьсон байна. Зодуулж гэмтсэн, хамт амьдарч байсан Монгол залуусыг уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ажээ.
Ш.ЧИМЭГ