
Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн онд илрүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг гаргасан байна. 2012 онд гаалийн байцаагч нар нийт 3241 зөрчил илрүүлж, 357 тэрбум 58 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн 98 тэрбум төгрөгийн бараа хурааж, 298 тэрбум төгрөгийн бараа саатуулжээ. Илрүүлсэн зөрчлийн тоогоор Улаанбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа, Сэлэнгийн гаалийн газрууд тэргүүлжээ. Аймаг орон нутгийн гаалийн газруудаас Гашуунсухайт, Дорнод, Ховд, Шивээхүрэнгийн гаалийн газруудад илэрсэн зөрчил олон байсан бол зарим гаалийн газарт тухайлбал, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Дархан-Уулд 2-9 зөрчил илэрчээ.
Д.ЦЭЭПИЛ