Эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх талаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх талаар зөвлөлдөнө

“Дархан хотын түлш, эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага” зөвлөгөөн маргааш (01.22) аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.

Зөвлөгөөнийг Дархан-Уул аймгийн ЗДТГазар, Захирагчийн алба, Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК, Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн салбар, Дархан Ус суваг” ОНӨҮГазар хамтран зохион байгуулах юм. Зөвлөгөөнөөр Дархан хотын түлү эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл сонсож хэлэлцэнэ. Мөн Эрчим хүчний салбарын үнэ тариф, түүний үр ашгийг нэмэгдүүлэх нь, эрчим хүчний салбарын байгууллагуудын эдийн засгийн өнөөгийн байдлын тухай санал солилцоно гэж Дархан уул аймгаас мэдээллээ.

Эх сурвалж: www.info.e-darkhan.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж