Ялтнуудын эмчилгээний тухай мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Ялтнуудын эмчилгээний тухай мэдээлэл хийв

Ял эдэлж байгаа хүмүүс улсын эмнэлгүүдэд харъяаллын дагуу эмчлүүлэх эрхтэй болсон  тушаалын дагуу хэрэгжээд эхэлсэн эмчилгээний явцын талаар өнөөдөр Эрүүл мэндийн сайдын Зөвлөх Л.Жамбалжав мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалтыг нэгдүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болгосон юм. Ингэснээр хүнд, онц хүнд гэмт хэрэгтэн аль нь ч байсан харьяаллынхаа дагуу улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх эрхтэй болсон байна. Тиймээс энэ тушаалын үр дүн одоо ямар байгаа талаар тэрбээр Нэгдүгээр эмнэлгийн Сэхээний тасагт шилжин ирсэн ялтны эмчилгээний явцаар жишээ татан хэллээ. 30 орчим настай хэдий ч хоёр гаруй жилийн хугацаанд жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх үедээ тухайн залуу амь насанд нь хүрэх өвчнөөр өвдсөн ажээ. Одоогоор нэгдүгээр эмнэлэгт хэвтээд эмчилгээгээ хийлгэж байгаа юм байна. Энэ мэтчилэн Эрүүл мэндийн яаманд иймэрхүү өвтэй гурван хүний нэр ирсэн ажээ.

Ийнхүү ял эдэлж байгаа ч зохих эмчилгээг хийлгэх эрх хүндээр өвдсөн ялтан бүрт бийг тэрбээр сануулаад уг мэдээллээ ямар ч улс төрийн зорилгогүй хийсэн гэдгээ онцолсон юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж