Бондыг хэрхэн ашигтай зарцуулах талаарх санал, зөвлөмжийг тал талаас гаргасаар байгаа билээ. Тэгвэл жижиг дунд үйлдвэрийнхнийг дэмжих замаар үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бондын тодорхой хэсгийг зарцуулах хэрэгтэй гэдгийг багагүй хүмүүс үзэж буй. Гэтэл бондын урьдчилсан хуваарилалтад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай нэг ч зүйл байхгүй байгаа тул ийнхүү гуравны нэгийг зарцуулах асуудлыг хөнджээ. Бондын урьдчилсан хуваарилалтад одоогийн байдлаар экспортын чиглэлийн хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулах гэсэн заалтын дор хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийг тийшээ оруулах нь уу гэсэн таамгийг бизнес эрхлэгчид дэвшүүлж байна.
Ямартай ч бондоос урт удаан хугацааны дараа ашгаа олох том бүтээн байгуулалт, төслүүдэд хөрөнгө оруулахаасаа өмнө богино хугацаанд эргэлтэнд орох үйлдвэрүүдийг дэмжих нь зөв үү гэдэг тухай тодорхой шийдвэр гараагүй байна.