Реппер Rokit Bay-ын шинэ цомог хэвлэлтэд явжээ. "Эвдэрхий хүмүүс" нэртэй түүний шинэ цомогт багтсан “Сахилга сул”, “Түргэн уур” зэрэг дуу нь хэдийнээ сонсогчдын хүртээл болсон юм. Тэрээр шинэ цомгоо 2012 онд багтаж гарах байсан ч амжаагүй бөгөөд үнэнч фенүүд нь тэсэн ядан хүлээж байсан уг цомог энэ сард багтан ирэх гэнэ. Гэхдээ “Эвдэрхий хүмүүс” цомгийн баяр Реппер Rokit Bay-ын фейсбүүкийн фен хуудсын уулзалт хамтдаа болох юм байна.
Реппер Rokit Bay 2011 онд “Пуужин Баяраа” нэртэй анхны цомгоо өлгийдөн авч тус жилдээ “Нэг өдрийн хаан” бие даасан тоглолтоо “UB Palace”-д хийж байсан юм.
Г.ДАША