Төвбанк 16 сая ам.доллар худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Төвбанк 16 сая ам.доллар худалдан авчээ

Монголбанк өнөөдөр (01.22) хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 4 сая ам.доллар, 36.5 сая юань тус тус худалдан авах, 16 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн байна. Монголбанк саналуудыг үндэслэн 16 сая ам.долларыг 1395 төгрөгийн хаалтын ханшаар худалдан авчээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж