Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 24

Тавдугаар сарын 24-ний баяр
Хувилгаан Мефодий, Кириллийн өдөр
Славяны бүх орнууд энэ өдөр славян бичгийг зохиогч багш нар болох хувилгаан Кирилл, Мефодийн өдрийг тэмдэглэдэг. Тавдугаар сарын 24-ний өдөр үнэн алдартнууд хоёр тэнцүү номлогч болох ах дүү хоёрын дурсгалд зориулан мөргөл үйлддэг.
Славяны бичгийг IX зуунд буюу 862 оны үеэр бүтээжээ. Сахил хүртээд Кирилл нэр авсан  Византийн Константины нэрээр  шинэ цагаан толгойг  нэрлэв. Ах дүү хоёр Грекийн хийдэд лам байхдаа славян үсгийг зохиожээ.
Викториягийн өдөр
Канадад урт уикенд гэх 25-ны урд өдөр хатан хаан Викториягийн төрсөн  өдөрт зориулсан баярыг 1819 оны тавдугаар 24-нд зориулан хийж ирэв. Энэ баяр тухайн цагтаа Британийн бүх эзэнт улсын гол баяр нь байсан ба өнөөдөр британичууд бараг мартаад байгаа юм. Харин энэ баярын өдрийг Виктория хатан хаан нас барсан 1901 оноос хойш Канадад тэмдэглэх болсон байна. Тэр үед парламент нь Victoria Day Holiday гэсэн нэртэй баярыг албан ёсоор тэмдэглэх хуулийг баталсан байна. 1952 оноос Виктория баярыг тавдугаар сарын 25-ны урд өдөр тэмдэглэж байхаар хуулиа өөрчилжээ. Энэ өдрийг Канадын албан ёсны амралтын өдөр гэж зарласан юм.
Үйл явдал
1032 ОН. Дундад Азийн суут эмч, гүн ухаантан, эрдэмтэн, Европт Авиценна нэрээр алдаршсан Абу Али Хусейн ибн Абдаллах ибн Сина нарны дэвсгэрийн наагуур цолмон гариг өнгөрсөн одон орны ховор тохиолдлыг ажиглан бичиж үлдээжээ. Суут эрдэмтний 1000 жилийн ойг 1980 онд тэмдэглэхээр бэлтгэж байхдаа эрдэмтэд түүний энэ бичлэгийг анх анзаарсан байна. Үүнээс өмнө одон орны энэ сонирхолтой тохиолдлыг анх европчууд 1639 онд ажигласан гэж үзэж байлаа.
1803 ОН. Австрийн Вена хотод Людовик ван Бетховены  гайхамшигт хийлчин Рудольф Крейцерт зориулсан төгөлдөр хуур, хийлийн ля-мажорын “Крейцеровын” гэж нэрлэгдсэн сонатыг анх удаагаа тогложээ. Төгөлдөр хуурын хэсгийн зохиогч өөрөө, хийлийн гоцлолыг Польшийн хурлийз тэр үедээ моодны гэгдэж байсан Жорж Брижтауэр тогложээ.
1844 ОН. Дэлхийн түүхэнд анхных болох цахилгааныг Вашингтон ба Балтиморын хооронд тавьсан 64 км-ын урттай шугамаар дамжуулжээ. Энэ “гайхамшиг”-ийг бүтээгч нь Самюэл Финли Бриз Морзе болжээ.
1940 ОН. Ленинград хотод армийн сонины сурвалжлагчийн гэрт Иосиф Бродский төржээ. Түүнийг 1972 онд ЗХУ-аас хөөж, тэрээр АНУ-д амьдарч байлаа. Нобелийн уран зохиолын шагналыг тэрээр 1987 онд хүртжээ. Анна Ахматовагийн үхлийн дараа 1966 оноос Оросын болон дэлхийн яруу найрагт Бродскийн үе эхлэн 30 жил үргэлжилсэн гэж үздэг юм.
2002 ОН. Египетийн нийслэлд эртний фароануудын пирамидийн дэргэд алтернатив урлаг гэгчийн үзэсгэлэн нээгдлээ. Германы барималч Шульц ердийн хогоор 1000 хүний дүрсийг бүтээн үзэсгэлэнд байрлуулжээ. Тэрээр үүний өмнө өөрийн бүтээлийг Парис, Москвагийн Улаан талбай, Хятадын Цагаан хэрмийн дэргэд байрлуулан сонирхуулж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж