Я.Батсуурь захирал өнгөрсөн намар захирлаар томилогдохдоо News.mn агентлагт “Чалко” нүүрс худалдан авах үнээ нэмэхгүй бол олборлолтоо зогсооно гэж мэдэгдэж байсан. Мөн нүүрсээ өндөр үнээр зарах худалдан авагч хайж байгаа тухай ч ярьж байсан юм. “Саутгоби Ресурс” ХК-ч гэсэн нүүрсний үнийн уналтаас болоод нийлүүлэлтээ зогсоогоод хагас жил гаруй болж байна. “Эрдэнэс Тавантолгой” ТӨК Хятадын төрийн өмчит “Чалко” компанид нэг тонн нүүрсээ 55 гаруй ам.доллараар худалдаж байсан, энэ нь олборлолтын зардлаас ч хэтрэхгүй, учраас цаашид олборлолтоо зогсоохоос өөр арга байх гэж мэдэгдэж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” “Чалко”-гоос нүүрсээ зах зээлийн үнээр нийлүүлэх нөхцөлтэйгээр 350 сая ам.долларын урьдчилгаа 2011 онд авсан. Энэхүү урьдчилгаагаа богино хугацааны дотор төлнө гэж байсан ч ийнхүү дэлхийн зах зээлд үнэ унаснаас нөхцөл байдал хүндрээд байна. Уг нь анхандаа 70 гаруй ам.доллараар зарж байсан боловч өнгөрсөн оны дундуур үнэ унаснаас болоод 55 гаруй ам.доллараар зарахад хүрсэн юм. Үнийн уналт компанийг нэлээн алдагдалд оруулжээ.
Өнгөрсөн онд Монгол Улс Хятад руу 21 сая тонн гаруй сая тонн нүүрс экспортлосон байна.