Их Британи Малид тусална

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Их Британи Малид тусална

Мали дахь исламын хэт даврагсдын бослогыг гааруулахгүйн тулд тус улсад цэргийн ажиллагаа явуулж буй Францын армид дэмжлэг үзүүлэх асуудлыг Их Британийн Засгийн газар хэлэлцэж, дэмжжээ. Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны мэдээлснээр өдгөө Малид тус улсын цэргийн хүчний хоёр нисдэг тэрэг ажиллаж буй бөгөөд цаашид албан ёсоор цэргийн хүчний дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Одоогоор цэргийн нарийн төлөвлөгөө бэлэн болоогүй байгаа аж.

Мали дахь асуудлаар мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайд Дэвид Камерон Алжирт болсон хэргийн талаар онцлон дурджээ. Хийн байгууламжийн бүсэд лалын шашинт гэмт бүлэглэл олон зуун ажилчдыг барьцаалсан хэргийн улмаас Британийн олон иргэн амь үрэгдсэн билээ. Иймд “Аль-Каида” бүлэглэлийн нөлөөнд автсан Мали болон Алжирт гарч буй террорист халдлагыг зогсоох асуудалд Их Британи цэргийн хүчний туслалцаа үзүүлнэ хэмээжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж