Эрчим хүчний салбарт евро стандартыг нэвтрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт евро стандартыг нэвтрүүлж байна

Шинэчлэлийн Засгийн газар Евро стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам, Германы Физик техникийн хүрээлэн хамтран, евро стандартыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд “Монголын эрчим хүчний секторын стандартчиллын үйл ажиллагаа, үүргийг боловсронгуй болгох нь” сэдэвт семинар нэгдүгээр сарын 23-нд “Kempinski” зочид буудалд болох ажээ. Семинарт төсөл хэрэгжүүлэгч Германы физик техникийн хүрээлэн, хамтран ажиллаж байгаа Эрчим хүчний яам, Стандартчилал, хэмжил зүйн газар,  хэрэглэгчдийг төлөөлж Эрчим хүчний салбарын холбогдох төрийн болон аж нэгж байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож саналаа солилцон цаашид хийх ажлаа тодорхойлох юм байна.

Стандартын шинэчлэл, Евро стандартыг нутагшуулахтай холбоотойгоор Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, одоо мөрдөгдөж байгаа стандартын талаар болон евро стандартыг нутагшуулахад гарах үр дүн, санал зөвлөмжийг аж ахуй нэгж, байгууллага, хэрэглэгчдээс хүлээн авч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нээлттэй талаар албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж