АНУ Хойд Солонгосын асуудлаар НҮБ-д хандав

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгосын асуудлаар НҮБ-д хандав

АНУ Хятадтай хэлэлцэж, зөвшилдсөний дараа Хойд Солонгост авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгах тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Америкийн энэхүү үйлдэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Хойд Солонгос сансарт пуужин хөөргөсөнтэй холбоотой аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын НҮБ дахь элч төлөөлөгч Виталий Чуркин “ОХУ-ын зүгээс энэхүү тогтоолын төслийг бүрэн дэмжинэ. Аюулгүйн  зөвлөлийн гишүүн орнуудын хувьд Хойд Солонгосын пуужин хөөргөсөн асуудалд санал зөрөлдөөнтэй байр суурьтай байгаа. Тиймээс зөвлөл дээрх байдалд хариу үйлдэл хийх хэрэгтэй ” хэмээн мэдэгджээ. Одоогоор Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан тогтоолын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ил гараагүй байгаа ч зөвлөлийн 15 гишүүн орон үүнийг хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.

НҮБ-аас Хойд Солонгосыг пуужингийн туршилт хийхийг хориглосон ч тус улс өнгөрсөн оны сүүлээр амжилттайгаар пуужин хөөргөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгах хэрэгтэй хэмээн мэдэгдээд байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж