Америкчууд ер нь их сонин хүмүүс юм. Харь гаригийнханд олзлогдвол нөхөн төлбөр авахаар АНУ-ын 35 мянган иргэн жил бүр чамгүй хэмжээний мөнгөн төлж, даатгал хийлгэдэг гэнэ. Өнгөрсөн 2012 онд гэхэд 100 мянга гаруй хүн харь гаригийн нисдэг таваг харсан хэмээн цагдаагийн байгууллага, Холбооны мөрдөх товчоо, NASA зэрэг газруудад мэдэгджээ. Тэдний зарим нь бүр харь гаригийнхантай ярилцсан гэсэн байна. Түүнчлэн хоёр ч хүн харь гаригийнхантай ярилцсан гэдгээ нотлох баримтын хамт Тагнуулын төв газарт илгээжээ.
Бас нэг сонирхолтой баримт дурдахад, АНУ-ын 300 мянга гаруй иргэн саран дээр газар эзэмших эрх худалдан авсан гэнэ.
Ш.МЯГМАР