Маккартни 1964 онд Питерийн дүү бүсгүйтэй найзлан, тэднийд амьдарч байхдаа “A World Without Love” дууг зохиосон гэнэ. Гэвч тухайн үед тэрхүү дуу Жон Ленноны сэтгэлд нийцээгүй тул “Beatles”-ийн бүтээл болж чадаагүй аж. Маккартни энэ дуугаа дуучин Билли Крамерт санал болгосон ч мөн л амжилтыг эс олжээ. Тэрхүү дууны бичлэг нь гэрийн нөхцөлд хийсэн, тааруухан бичлэгтэй байсан гэнэ.
Удалгүй Эшер “A World Without Love” дууг Маккартнигаас гуйж, дахилт бичүүлсэн байна. Ингээд Эшер, Гордон нарын анхны синль болжээ. Тухайн үедээ “A World Without Love” дуу АНУ болон Их Британийн чартыг тэргүүлж байв. Дууны зохиогч нь Леннон, Маккартни гэсэн бүртгэлтэй боловч Пол ганцаараа зохиосон гэнэ.