Цацрагийн бохирдолтой машиныг буцаана

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Цацрагийн бохирдолтой машиныг буцаана

Гадаадаас импортоор оруулж ирж буй автомашинууд цацраг идэвхт бодисын бохирдолтой байх тохиолдол мэр сэр гардаг. Өнгөрсөн онд л гэхэд 57 автомашин цацрагийн бохирдолттой болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Тэдгээрийн гурваас бусдынх нь бохидлыг арилган эзэнд нь олгожээ. Харин гурван машиныг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Япон улсад атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш цацрагийн бохирдлын асуудал хүчтэй тавигдах болсон. 2012 оны наймдугаар сараас өмнө Гаалийн ерөнхий газраас эрсдэлтэй бүс нутгаас цацрагийн бохирдолтой машин ирсэн тохиолдолд Цөмийн энергийн газарт хандан шалгуулдаг байсан бол 2012 оны есдүгээр сараас эхлэн машины цацрагийн бохирдлыг Цөмийн энергийн газраас гадна Мэргэжлийн хяналтын байгууллага давхар хянах болжээ. Гаалийн газар, хороо, терминал, боомт болгон дээр мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байгаа юм. Тиймээс хойшид цацрагийн бохирдолтой машиныг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарчээ. Гадаадаас авчирсан тохиолдолд тухайн эзнээр нь зардлыг төлүүлэн буцаах юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж