“Салхины дууль”-ийг ирэх сард толилуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

“Салхины дууль”-ийг ирэх сард толилуулна

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын энэ оны шинэ уран бүтээлийн хөшгөө анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсны 2222 жилийн ойд зориулсан “Салхины дууль” тоглолтоор эхлүүлэх гэж байна. Ирэх хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тайзнаа тоглох уг бүтээл нь монголчуудад төдийгүй дэлхий дахинд судлагдаж буй Хүннү гүрний дуу хуур, бүжиг магтаал, туульс, уртын дуунаас ургуулан бүтээснээрээ онцлог юм байна. “Салхины дууль” тоглолтын ерөнхий найруулагчаар Н.Болд, ерөнхий зураач Д.Ганболд ажилласан бөгөөд хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, М.Бирваа, Д.Алтантуул, Х.Алтангэрэл, Д.Ариунболд, яруу найрагч Төрийн шагналт Ц.Бавуудорж, А.Шартолгой, бүжиг дэглээчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Даваахүү,  Д.Баярбаатар, Х.Хашхүү, Д.Энхгэрэл нар ажиллан ҮДБЭЧ-ын удирдаач Р.Ганбат удирлан толилуулах юм байна.

Тоглолтын тасалбарыг 20 мянган төгрөгөөр борлуулж байгаа ба ЕБС-ийн багш сурагчид, албан байгууллага, хамт олноороо захиалбал 10 мянган төгрөг юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж