Batman-ий төмөр хөлгийг 4,62 саяар худалдав

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Batman-ий төмөр хөлгийг 4,62 саяар худалдав

ABC телевизийн “Batman” шоуны “баатар” “Batmobile” гэх төмөр хөлгийг дуудлага худалдаагаар 4,62 сая ам.доллараар худалджээ. Гэмт хэрэгтэй тэмцэгч уг автомашиныг Жорж Баррис гэгч бүтээсэн юм. Тэрбээр ердөө ганцхан ам.доллар төлж, 1955 оны Lincoln Futura маркийн машиныг худалдан авсан бөгөөд хожим нь хамгийн шилдэг, хамгийн алдартай энтертайнмент хөлөг болгон хувиргажээ.

“Batmobile” автомашиныг 1966-1968 оны хооронд “Batman” шоунд ашиглаж байсан юм. Дуудлага худалдаагаар өндөр үнэ төлж, уг машиныг өөрийн болгосон эрхэм нэрээ нууцлахыг хүсчээ. Гэхдээ “Hollywood Reporter” сонинд мэдээлснээр Аризона дахь “Tempe” гэх ложистикийн компанийн эзэн Рик Чампейн гэгч “Batmobile”-ыг худалдан авсан гэнэ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж