Аймгууд тусламжаа хүлээн авлаа | News.MN

Аймгууд тусламжаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Аймгууд тусламжаа хүлээн авлаа

Азийн хөгжлийн банкнаас зудад нэрвэгдсэн аймаг, сумын төв болон малчдад 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ.
Малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 366 сая төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг автомашин, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж нэр бүхий аймгуудын Онцгой байдлын газар, хэлтэст туулах чадвар сайтай, шуурхай үйлчилгээний 10 фургон автомашиныг 185 сая төгрөгөөр худалдан авч өгсөн байна. Мөн гамшгийн голомтод аврах ажиллагааг зохион байгуулж, удирдлагар хангах, гамшгийн тухай мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэх холбоо мэдээллээр тасралтгүй шуурхай хангахад зориулж холбооны тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тусаллаа. Түүнчлэн ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг байнга үзүүлэх зургаан ширхэг ариутгалын автомашиныг  хуваарилан олгосон байна.
Үүнээс гадна байгалийн гамшигт өртөн малгүй болсон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь Завхан, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн 8576 өрхөд тус бүр 300 мянган төгрөг буюу нийт 2.572.8 сая /хоёр тэрбум таван зуун далан хоёр сая найман зуун мянга/ -ыг нь бэлнээр өгөх юм байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-24 180.235.171.240

gar hatgamal chingiss khaanii hurug zarah buyu borluulj chadah huntei hamtran ajillana bilguun_t88yahoocom oor holboo barina u

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж